Чойбалсан-Хайлаар-Чойбалсан чиглэлийн нислэгээр зөвхөн Монгол, Хятад орны иргэд зорчих боломжтой харин гуравдагч орны иргэд зорчих боломжгүй байгаа болохыг анхаарна уу. Энэ нь Чойбалсан ОУ-ын Нисэх буудалд “Паспорт Хяналтын Нэгдсэн Бүртгэлийн Сүлжээ” хараахан нэвтрээгүйтэй холбоотой бөгөөд МУ-ын хилээр нэвтрэх, гарах гадаад иргэдийг сүлжээнээс лавлах асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учраад байгаа юм. Та бүхэнд сүлжээ ашиглалтанд орохоор өөрийн вэб хуудсаараа дамжуулан мэдэгдэх болно.
|
Орон нутгийн нислэгтээ оюутны 25%-ийн хөнгөлөлтийг зарлалаа.
Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдээд байгаа энэ үед Изинис Эйрвэйз компани орон нутгаас эрдэм ном сурахаар хотын зүг чиглэж буй оюутнуудадаа зориулан 25%-ийн хөнгөлөлтийг 2010 оны 8-р сарын 10-аас 09-р сарын 10-ыг дуусталх орон нутгийн хуваарьт нислэгтээ зарлалаа.
Мөрөн, Даланзадгадын нислэгийн тийзний үнэ ХАМГИЙН ХЯМД боллоо
Изинис Эйрвэйз компани Мөрөн, Даланзадгадын нислэгтээ онцгой хямдрал зарлаж, тийзний үнээ ХАМГИЙН ХЯМД болголоо.
Та гэр бүл найз нөхөдтэйгөө нар ээсэн зуны өдрүүдэд Хөвсгөл Нуур, Ёлын Ам, Хонгорын Элс, Баян Заг зэрэг үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоцтой газруудаараа баялаг Хөвсгөл, Өмнөговь нутгуудаараа хямдралын хугацаанд амжиж аялаарай.
|
|
|