Хөлбөмбөгийн ДАШТ 2010 тааварт тэмцээний ялагч тодорлоо
Хөлбөмбөгийн ДАШТ 2010-ын шигшээ 8 тоглолтын ялагчид болон онооны харьцаануудыг зөв таамаглан Изинис Эйрвэйз компанийн нислэгээр зорчих эрх хожих тааварт тэмцээний ялагч шалгарлаа. Тааварт тэмцээн 2010.06.30-ны 09.00 цагаас 07.02-ны 21.55 цагийн хооронд явагдаж нийт 1023 оролцогчид оролцсоноос Чогровын Ганзориг хамгийн өндөр буюу 36 оноо авч тэмцээний ялагчаар шалгаран Изинис Эйрвэйз компанийн нислэгээр 2010 оны туршид хязгааргүй зорчих эрх хожилоо. Мөн шигшээ 8 тоглолтын ялагч багуудыг зөв таасан 5 оролцогч 1 удаа нислэгээр үнэгүй зорчих эрх хожиж байна.