Өндөр настай зорчигчид орон нутгийн чиглэлд хөнгөлөлттэй үнээр зорчих боломжтой боллоо
Изинис Эйрвэйз компани нь 65-аас дээш насны (монгол улсын иргэн мөн Монгол улсад 90-ээс дээш хоног оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн ) ахмад настанууддаа зориулан 2009 оны 12-р сарын 01-ээс 2010 оны 12-р сарын 31-ийг хүртэлх нислэгт EZ Senior тарифын төрлийг шинээр нэвтрүүлэн, хөнгөлөлттэй үнээр зорчих боломжийг олгож байна.
Өндөр настай зорчигчид Изинис Эйрвэйз компанийн мөрддөг хамгийн хямд EZ Pay тарифын төрлөөс 25%-иар хямд үнээр зорчих юм. Изинис Эйрвэйз компанийн хуваарьт нислэгийн чиглэлүүдэд мөрдөгдөх EZ Senior буюу өндөр настай зорчигчдын хөнгөлөлттэй тийзний үнийг доорх хүснэгтэд харуулав
| Чиглэл |
EZ Senior нэг талын үнэ |
| Баянхонгор |
114,525 ₮
|
| Чойбалсан |
126,525 ₮
|
| Даланзадгад |
117,150 ₮ |
| Доной |
135,000 ₮ |
| Алтай |
135,000 ₮ |
| Ховд |
161,400 ₮ |
| Mөрөн |
117,150 ₮ |
| Oвоот |
148,350 ₮ |
| Улаангом |
156,225 ₮ |
| Өлгий |
166,125 ₮ |
Үүний зэрэгцээ өндөр настанууддаа зориулан EZ Senior төрлийн тийзний нөхцлийг харьцангуй уян хатан байхаар тогтоосон бөгөөд аяллын төлөвлөгөөнд өөрчлөлт орох тохиолдолд нислэгийн өөрчлөлт, тийз буцаалт хийх боломжтой.
Хөнгөлөлттэй нислэгийн тийзийг хүчин төгөлдөр иргэний үнэмлэх болон гадаад паспортыг үндэслэн 65-аас дээш насны иргэдэд олгох тул тийз авахдаа бичиг баримттайгаа ирээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг манай тийз захиалгын 333311 утсаар холбогдож лавлана уу.