Ажлын байр
Иргэний Агаарын Тээврийн Изинис Эйрвэйз Компани Танд:
- Ажил хэрэгч, эвсэг хамт олон
- Өсч дэвжих, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
- Ажлын гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарсан цалин, урамшууллыг санал болгож байна.
“Изинис Эйрвэйз” ХХК нь ажилд орохыг хүссэн иргэдээс сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй, шударга байдлыг эрхэмлэн дараах үе шаттайгаар явуулдаг.
- Тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудад тэнцэхүйц анкет бүрдүүлсэн ажил хүсэгчдийг сонгоно.
- Ийнхүү сонгогдсон ажил хүсэгчдээс Англи хэлний ерөнхий мэдлэг, IQ тестийн шалгалтыг авна.
- Англи хэлний ерөнхий мэдлэг, IQ тестийн шалгаруулалтанд тэнцсэн ажил хүсэгчидтэй ганцаарчилсан эсвэл бүлгийн ярилцлагыг зохион байгуулна.
- Дээрхи ярилцлаганд тэнцсэн ажилд орохыг хүсэгчийг ажилд авах эсэхийг ярилцлага хийсэн албан тушаалтнууд зөвлөлдөж эцсийн шийдвэрийг гаргана.
Мэдлэг чадвартай - Эрч хүчтэй - Бүтээлч хүн бүрийг манай компани урьж байна.
Нээлттэй ажлын байр
Худалдан авалтын мэргэжилтэн
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, инженер техникийн мэргэжилээр бакалавар зэрэгтэй төгссөн
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Ажил үүргийг мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай, үнэн зөв гүйцэтгэх, ажилдаа шинийг санаачлах, сэтгэн бодох чадвартай, хариуцлага хүлээх чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
- Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол сайн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Агаарын хөлгийн эд анги, сэлбэг хэрэгсэлийн худалдан авалтын үйл ажиллагааг хариуцана;
- Худалдан авалтын судалгаа, харьцуулалт хийх
- Худалдан авалтын бүртгэл хөтөлж, тайлан гаргах
- Ажил гүйцэтгэхтэй холбоотой бусад үүрэг
Бүрдүүлэх материал:
- Анкет /Анкетийг доорхи хаягаар байгууллагын ресепшнээс авч болно/
- 1 хувь цээж зураг (3*4 хэмжээтэй)
- Их дээд, тусгай дунд сургуулийн дипломын хуулбар
- Гадаад, дотоодын мэргэжлийн сургуулийн диплом, гэрчилгээний хуулбар
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалуудыг бүрдүүлэн Изинис Эйрвэйз ХХК-ний төв байрны ресепшнд авчирч өгнө үү.
Хаяг: Нарны зам дагуу “Шинэ дөл ” Цогцолбор 2-р давхар 203 тоот
Материал хүлээн авах хугацаа: 2012 оны 05-р сарын 18-ны 17.00 цагийг дуустал.
Жич: Утсаар мэдээлэл өгөхгүй болохыг анхаарна уу. Зөвхөн анкетын шаардлагад нийцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урих ба хүлээж авсан бичиг баримтыг буцааж олгохгүй.
