Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Амьд амьтан тээвэрлэх

Амьд амьтан тээвэрлэх

Зорчигч та амьд амьтан тээвэрлэх тохиолдолд тухайн амьтны эрүүл мэндийн дэвтэр болон вакцинд хамрагдсан хуудас зэргийг бүртгүүлэхээсээ өмнө шалгуулах хэрэгтэй. Изинис Эйрвэйз ХХК нь халдвартай амьд амьтан, лабораторийн амьтан болон мэрэгч амьтдыг тээвэрлэлтэнд хүлээн авдаггүй гэдгийг анхаарна уу.   Зорчигчдын ая тух болон амьтны овор хэмжээнээс шалтгаалан амьд амьтныг зорчигчийн бүхээгт болон агаарын хөлгийн ачааны хэсэгт тээвэрлэнэ. Дараахи тохиолдолд амьд амьтныг зорчигчийн бүхээгт тээвэрлэж болно.
  • Тухайн амьтаны жин чингэлэгтэйгээ 8 кг – аас хэтрэхгүй байх.
  • Чингэлгийн хэмжээс 55x40x25.4 см – ээс хэтрээгүй байна. 
  • Чингэлэг нь шингэн зүйл нэвтрэхээс хамгаалсан жийргэвчтэй байна.

Амьд амьтныг ачааны хэсэгт дараахи байдлаар тээвэрлэнэ:

  • Зориулалтын чингэлэгт, шингэн зүйл нэвтрэхээс хамгаалсан жийргэчтэй байх
  • Тухайн чингэлэг нь агаар нэвтрүүлэх нүхтэй байх
Агаарын температур -15с градусаас их байгаа тохиолдолд Изинис Эйрвэйз ХХК ачааны хэсэгт амьд амьтан тээвэрлэлтэнд хүлээн авахгүй.   Зорчигчийн авч яваа амьд амьтныг үнэгүй тээвэрлэх тээшний жинд хамааруулахгүйгээр илүү тээшний төлбөр төлүүлэн тээвэрлэдэг.


Бусад онцгой нөхцөл шаардагдах амьтдын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг манай Зорчигч Үйлчилгээний Хэлтсийн (976-11)-283241 утаснаас лавлана уу.