Асуулт хариултууд
Х1: Үйлчлүүлэгч та манай Тийз борлуулалтын төв болон орон нутгийн салбарууд дээр очиж эсвэл манай тийз захиалгын 976-11-333311 утсанд холбогдон захиалгаа өгч болно.
А2: Суудлаа хэрхэн баталгаажуулах вэ?
Х2: Та захиалсан тийзээ манай салбар дээр өөрийн биеэр очиж эсвэл төлөөний хүнээр дамжуулан худалдан авснаар захиалга тань баталгаажна. Таны тийзийг хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт үндэслэн олгоно.
А3: Төлбөрөө хэрхэн хийх вэ?
Х3: Та тийзнийхээ төлбөрийг бэлнээр, картаар мөн шилжүүлгээр төлөх боломжтой.
Та өөрийн Худалдаа Хөгжлийн Банк, ХААН Банк, Голомт, Анод, Зоос, Монгол Шуудан Банкны мастер болон виза карт мөн Американ Экспресс картуудаар тооцоо хийх боломжтой.
Банкны шилжүүлгээр төлбөрөө төлж байгаа тохиолдолд тийз борлуулалтын ажилтнуудаас болон факсаар нэхэмжлэлийг хүлээн авч болно. Нэхэмжлэл дээр бичигдсэн дансны мэдээллийн дагуу төлбөрийг шилжүүлэн, төлбөрийн баримтын эх хувийг өөрийн биеэр эсвэл төлөөний хүнээр дамжуулан тийз захиалгын хүчингэй хугацаандаа багтаан Тийз борлуулалтын төв дээр авч ирж нислэгийн тийзээ аваарай.
А4: Нислэгээ хэрхэн өөрчлөх/цуцлах вэ?
Х4: Та нислэгийн өөрчлөлт/цуцлалт хийлгэх бол манай лавлах утсанд яаралтай холбогдоно уу. Нислэгийн өөрчлөлтийг суудлыг боломжийг харгалзан хийх бөгөөд таны худалдан авсан тийзний нөхцлийн дагуу нислэг өөрчлөлтийн/цуцлалтын төлбөр төлөгдөх тохиолдолд та худалдан авсан тийзээ, хүчин төгөлдөр бичиг баримтын хамт манай Тийз борлуулалтын төв дээр авч ирэн нислэгээ өөрчлөх/цуцлах боломжтой.
А5: Би найзынхаа тийзний буцаалтыг хийлгэх гэсэн юм. Төлөөний хүнээр дамжуулан буцаалт хийлгэж болдог уу?
Х5: Та тийз эзэмшигчийн болон өөрийн бичиг баримтыг тийзний хамт манай Тийз борлуулалтын төвд аваачиж буцаалтыг хийлгэж болно.
А6: Тийзний хүчинтэй хугацааны талаарх мэдээлэл өгнө үү.
Х6: Тийзний хүчинтэй хугацаа нь таны худалдаж авсан тийзний нөхцлөөс хамаарах ба тийз бичигдсэн өдрөөс эхлэн тоологдоно. Та дэлгэрэнгүй мэдээллийг манай 333311 утаснаас авна уу.
Суудлын хязгаарлалт
А1: Танай компани суудал байхгүй дууссан гэж хэлсэн хэрнээ тэр нислэгт нь зөндөө олон хоосон суудал явдаг энэ ямар учиртай вэ?
Х1: Хэдийгээр манай агаарын хөлөг 34 суудалтай боловч цаг агаар (температур, салхины хурд, чийгшил), нисэх зурвасын онцлог (хатуу хучилттай, шороон, урт болон богино), аэродромын өндөрлөг, нислэгт шаардлагатай түлшний хэмжээ, нислэгийн чиглэлийн замын урт зэрэг олон хүчин зүйлсээс хамааран нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөөрөх үеийн жингийн хязгаарлалтууд хийгддэг онцлогтой. Агаарын хөлгийн зарим суудал хоосон нисэх тохиолдол ажиглагддаг нь дээр дурьдсан шалтгаануудтай холбоотой юм.
А2: Танай зуны зарим нислэг яагаад ийм өглөө эрт үүрээр нисдэг юм бэ?
Х2: Бид нэг нислэгээр тээвэрлэх зорчигчдын тоог нэмэгдүүлэхийн тулд нислэгийг өглөө эрт цаг агаар сэрүүн байх үед үйлдэх шаардлагатай болдог. Өглөө сэрүүн үед нисэх нь аль ч чиглэлийн хувьд нэг удаагийн нислэгт илүү олон зорчигч тээвэрлэж болох ач холбогдолтой юм. Үүнээс шалтгаалан манай нислэгийн хөөрөх цаг нислэгийн хуваарьт эрт байхаар тусгагдсан нь нэг талаас нислэгийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байгаа, нөгөө талаас онгоцны даацыг нэмэгдүүлж буй гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.
Үнэ тарифын нөхцөл
А1: Танай компани яагаад ийм олон төрлийн тийзний үнэтэй байдаг юм бэ?
Х1: Изинис Эйрвэйз компани нь дэлхийн олон улс оронд түгээмэл ашиглагддаг тийзний нөхцлөөс хамаарсан олон шатлалт үнэ тарифын тогтолцоог орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд анх удаа нэвтрүүлэн ажилладаг билээ. Эдгээр үнэ тарифууд нь үнэгүй авч явах тээшний хэмжээ, тийз захиалгын хугацаа, нислэг өөрчлөлт болон буцаалт хийх хураамжийн хэмжээ зэргээрээ ялгаатай тийзний олон сонголтуудыг зорчигч үйлчлүүлэгчиддээ санал болгодог.
Тийзний үнэ, татвар хураамж
А1: Нярайн тарифаар хэд хүртэлх насны хүүхэд зорчих вэ?
Х1: 2 нас хүрээгүй хүүхэд (0-23 сартай) нярайн тариф буюу манай хамгийн хямд тарифийн 10%-аар зорчих боломжтой. Та нярайн тийз авахдаа манай Тийз борлуулалтын төвд хүүхдийн гэрчилгээг авчирч насыг баталгаажуулна уу.
А2: Нислэгийн өдрөө 2 нас хүрэх хүүхдийн тийзийг нярайн тарифаар бичүүлэх боломжтой юу?
Х2: Нярайн тийзийг олгохдоо тийз бичүүлж байгаа өдрөөр тооцдог тул нислэгийн өдрөө 2 нас хүрэх хүүхдийн тийзийг нислэгийн өдрөөс өмнө бичүүлж байгаа үед нярайн тарифаар тийзийг авах бүрэн боломжтой.
А3: Хүүхдэд ямар тарифаар тийз бичигдэх вэ?
Х3: Том хүний тарифын 50%-иар 2-12 хүртэлх насны хүүхдийн тийзийг бичнэ. Ингэхдээ тухайн нислэгийн боломжит тарифаас хямдралыг тооцно. Та хүүхдийн тийз авахдаа манай Тийз борлуулалтын төвд хүүхдийн гэрчилгээг авчирч насыг баталгаажуулна уу.
А4: 5 настай хүүхдээ дагалдах хүнгүй ганцааранг нь явуулах гэсэн юм. Ямар нэг нэмэлт хураамж төлөх хэрэгтэй юу?
Х4: 0-4 насны хүүхэд нь заавал насанд хүрсэн хүнтэй хамт зорчих бөгөөд хэрэв та 5-11 насны хүүхдээ дагалдах хүнгүй буюу ганцааранг нь явуулах гэж байгаа бол 25000 төгрөгний үйлчилгээний нэмэлт хураамж, өргөдөл, эцэг эхийн аль нэг нь хүүхдийн төрсний гэрчилгээний хамт нотариатаар баталгаажуулсан баримтыг тус тус бүрдүүлсний үндсэн дээр манай нислэгээр явуулах боломжтой.
А5: Хэвтрийн өвчтөний тусгай тариф гэж байдаг уу?
Х5: Зорчигч нь нислэгийн үргэлжлэх хугацааны туршид хэвтэж явах шаардлагатай тохолдолд хэвтрийн өвчтөний тусгай тариф буюу дамнуурга байрлуулах 3 суудлын төлбөр төлснөөр зорчих боломжтой болно. Мөн тухайн зорчигч нь нислэгийн туршид асран халамжлах дагалдагчтай зорчих шаардлагатай байдаг.
А6: Тийзний үндсэн үнэд ямар ямар татвар хураамж багтсан байдаг вэ? Үүн дээр нэмж төлөгдөх татвар хураамжийн талаарх мэдээлийг өгнө үү.
Х6: НӨАТ болон амь даатгал нь тийзний үндсэн үнэд багтсан байдаг бөгөөд та үүн дээр нисэх буудлын хураамж нэмж төлнө. Нисэх буудлын хураамж нь дипломат паспорттой зорчигч болон нярайгаас бусад зорчигчид заавал төлөх хураамж юм.
