Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Дагалдах хүнгүй хүүхэд

Дагалдах хүнгүй хүүхэд

UM буюу дагалдах хүнгүй хүүхэд гэдэг нь хүүхдэд мөрдөгдөх тийзний үнэ дээр 25,000₮ -ийн нэмэлт хураамж төлсөн, ганцаараа аялж байгаа 5-12 насны хүүхдийг хэлдэг. 5-аас доош насны хүүхэд нь заавал эцэг эх буюу асран хамгаалагчийн хамт аялана. Асран хамгаалагч гэдэг нь тухайн хүүхдийг аялалын турш асран халамжлах, эцэг эхээс нь бичгээр зөвшөөрөл авсан ойрын төрөл садан байна.

Захиалга

Захиалга хийх үед та өргөдөл, эцэг эхийн аль нэг нь хүүхдийн төрсний гэрчилгээний хамт нотариатаар баталгаажуулсан баримт, хүүхдийн бичиг баримтыг тус тус авчирч баталгаажуулна. Мөн хүүхдийг онгоцны буудал дээр гаргаж өгөх, тосч авах хүний мэдээлэл, холбоо барих утас зэргийг зорчигч бүртгэлийн ажилтанд өгөх шаардлагатай.

Нислэгийн өмнө 

Эцэг, эх эсвэл асран хамгаалагч нь хүүхдийг нислэг эхлэх хуваарьт цагаас дор хаяж 1 цагийн өмнө нисэх буудал хүргэж ирсэн байна. Бүртгэлийн цэг дээр дагалдах хүнгүй ганцаараа аялах хүүхдийг бүртгэлийн ажилтанд хүлээлгэн өгч, баталгаажуулалтын хуудсыг бөглөн гарын үсэг зурна.  Та агаарын хөлөг хөөртөл онгоцны буудал дээр хүлээнэ үү.

Агаарын хөлгийн бүхээгт   

Нислэгийн туршид агаарын хөлгийн үйлчлэгч таны хүүхдийг асрамжиндаа авч тусгай анхаарал халамж тавих болно.

Угтан авах

Агаарын хөлөг газардсаны дараа хүүхдийг угтан авах хүн иртэл манай зорчигч бүртгэлийн ажилтан асрамжиндаа байлгах бөгөөд хүүхдийг угтан авах хүний бичиг баримтыг шалгаж баталгаажуулсаны дараа хүүхдийг хүлээлгэн өгнө.