Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian

Гар тээш

Зорчигчдын ая тух болон аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох дүрэм журмын дагуу зорчигч тус бүрийн гар тээшний хэмжээ болон жинг хязгаарлах шаардлагатай байдаг.

Зөвшөөрөгдөх хэмжээ нь:

  • Гар тээшний хэмжээ нь 23x34x48 см ( үүнд дугуй, бариул, халаас зэрэг багтана) буюу 105см –аас хэтрэхгүй байх ёстой.Гар тээшний урт, өргөн, өндрийн нийлбэрээр тухайн гар тээшний нийт хэмжээг тооцоолно.
  • Зорчигч бүрийн гар тээшний жин нь 5кг-аас хэтрэхгүй байна.
  • Заагдсан хэмжээнээс хэтэрсэн, агаарын хөлгийн бүхээгт багтахгүй гар тээшийг бүртгэгдсэн тээшээр тооцож авна.           
Хэврэг эд зүйлс, үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл (гар утас, компьютер), камер, түлхүүр, бэлэн мөнгө зэргийг та гар тээшиндээ авч явна уу. Мөн шаардлагатай эм, бэлдмэлийг биедээ авч орохыг зөвшөөрнө. Гар тээшинд зөвшөөрөгдөх шингэний  хэмжээ нь 100 мл ихгүй байна.
Зорчигч нь дээр заагдсан гар тээшнээс гадна дараах хувийн хэрэгцээний эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт үнэгүй тээвэрлүүлж болно. Үүнд:

Овор хэмжээ ихтэй тээш

Та өөрийн хэврэг, овор хэмжээ ихтэй тээш (хөгжмийн зэмсэг гэх мэт)-ийг илүү суудлын төлбөр төлөөд гар тээшээр тээвэрлүүлэх боломжтой. Илүү суудлын төлбөр төлж тээвэрлүүлэхгүй тохиолдолд эвдрэл гэмтлээс найдвартай хамгаалах бат бөх саванд хийж тээшинд тээвэрлүүлээрэй.